Өчигдөр өдөр анх удаа бүх нутгаар + градустай өдөр байлаа

Тунадас: Өнгөрсөн хоногт хур тунадас ороогүй байна.

Температур их: Өчигдөр өдөр ихэнх нутгаар өнгөрсөн хоногоос 1-7 градусаар дулаарч Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангийн тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 0...+7 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчимоор +6...+10 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +17...+22 градус, бусад нутгаар +9...+16 градус байв.
Температур бага: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-7 градусаар дулаарч, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 0...+8 градус, бусад нутгаар -1...-9 градус хонов.
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, зүүн аймгуудын зүүн хэсгээр 12-16 м/с хүрч ширүүссэн байна. 
Улаанбаатар хот орчмоорӨнгөрсөн хоногт хур тунадас ороогүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө зарим үед 12-14 м/с хүрч ширүүссэн байна. Өчигдөр өдөр +5...+7 градус, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-15 градус, бусад хэсгээр -7...-10 градус байв.
Улаанбаатар - 1970/01/01

цаг

32
O
CF
м/с

ӨНӨӨДӨР - 1970/01/01

32
O
CF

м/с

Санал асуулга

google play app store